Завсарлага

Амар амгалан байна уу. Энэ өдрийн мэнд хүргье өнөөдөр хүртэл блогоо хөтлөлгүй удлаа. Намраас баялаг хүүрнэлтэй болсон бүх зүйлсээ мутарлана гэсэн төлөвлөгөөтөй улсын урд зүглүү мордож байна.Учиргүй зүйл байдаггүй 

БУУРАЛ ДЭЭДЭС МИНЬ ТА АМГАЛАН УУ

Уг удмаа зална гэдгээ шийдсэн хүнд хэнээр замчилуулж залаалуулхав гэдэг чухал.Өөрийн дотоод сэтгэл зөн мэдрэмжээ чагнаж сурах хэрэгтэй.Эерэг сөрөг зүйл гэдгийг зөнгөөрөө мэдэрч сурах нь эхний зүйл.
Тэр үед хамаатны ах боссон байсан тул удмынх гээд юм л бол очиж бууралтай золгон асуух зүйлээ асуун хийх үйлээ хийлгэн байдаг байлаа.Өвөөгийн талаас буусан буурал болхоор бидэнийг очиж золгоход их элгэмсэг, баярлаж байгаа нь мэдрэгддэг.Замбад өндөр настанууд маань ойр үгүй болхоор тэр өвөгийг л зорин очоод буцаад гарахдаа бүхний учирыг олон сэтгэл минь тэнийж гардаг болов.Хааяа очихгүй удахаар санаад очихдоо их л баяртай уулздаг тэр буурал маань хожимын миний ачит багш минь болсон юм.Насан туршдаа талархаж ач тусын санаж явах ачтан маань билээ.Буруу хазгай залалгүй буурал дээдсүүдтэй минь золгуулсан таныхаа өлмийд сөгдөн мөрөгю.

Би гэдэг хүн буурал дээдсүүдээ жил хүлээлгэн байж тэр хугацаанд өөрийгөө болоод тархи толгойгоо хэрэндээ бэлдэн  бууралаа залсан даа.Удамынхан үрс нь ойлгосон бол түргэн л босох байсанч болох юм болдогоороо болж өнгөрсөн гэж гомдол

Аман өртөөгөөр ирсэн Алтан судар

Аливаа улс гүрний хувьд түүх нь тусгаар тогтнолын хийгээд сургамж хүмүүжил ёс суртахууны том үлгэрийг өгдөг зүйл өвөг дээдсүүдээрээ бахархах сэтгэл нь түүгээр  л хөглөгддөг.Тэгхээр түүх нь үнэн зөв байвал төөрч будилахгүй буруу хазгай бодол тээхгүйн эхлэл байхсан.Өнгөрсөн түүхээс ирээдүйг бүтээнэ....? ингэж бодохоор түүх нь үнэн байвал зөв суурь гарч ирнэ.Миний үнэн гэж бодож тэр үеийг төсөөлж байсан түүх маань худал хуурмаг холилдон байхыг яаж мэдэхсэн билээ дээ.Тэр үеийн буурал ирж л хэлэхгүй бол өөр өөрсдийн үзэл бодолоо оруулан бичсэн түүхийг онгод бууралуудын тусламжтай зөвөөр нь мэднэ
Эзэн дээдэс хөрстөд залраад хамгийн их эмзэглэн өр нь эмтрэн байсан нь энэ л түүх гээчийн гуйвасанд байсан билээ.Айлтгалын тэр л хэсгийг уншиж байхад тэр л сэтгэлээр нь харвал сувдан дусал урсахгүй байхын аргагүй.Хэрэв би Аянгат удган болон хийсэн үйлийн мэдээгүй бол Хаан дээдэсийгээ судар номонд яаж бичсэн түүнийг л үнэн хэмээн үнэмшсээр байх байсан.Зол заяагаар бидэнд үнэнг ялгах үе нь ирсэнд гялайнам.