tag:blogger.com,1999:blog-40878940735027798482023-06-20T05:52:49.993-07:00Тоонот гэрийн эзэн тэнгэр заяат монгол миньТоонолжинhttp://www.blogger.com/profile/09250075024861434627noreply@blogger.comBlogger6125tag:blogger.com,1999:blog-4087894073502779848.post-80509335829712478242013-05-31T10:20:00.000-07:002013-05-31T10:20:13.533-07:00Завсарлага

Амар амгалан байна уу. Энэ өдрийн мэнд хүргье өнөөдөр хүртэл блогоо хөтлөлгүй удлаа. Намраас баялаг хүүрнэлтэй болсон бүх зүйлсээ мутарлана гэсэн төлөвлөгөөтөй улсын урд зүглүү мордож байна.Учиргүй зүйл байдаггүй

Тоонолжинhttp://www.blogger.com/profile/09250075024861434627noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-4087894073502779848.post-75639322273789605762013-05-31T08:05:00.003-07:002013-05-31T08:05:29.505-07:00БУУРАЛ ДЭЭДЭС МИНЬ ТА АМГАЛАН УУ

Уг удмаа зална гэдгээ шийдсэн хүнд хэнээр замчилуулж залаалуулхав гэдэг чухал.Өөрийн дотоод сэтгэл зөн мэдрэмжээ чагнаж сурах хэрэгтэй.Эерэг сөрөг зүйл гэдгийг зөнгөөрөө мэдэрч сурах нь эхний зүйл.
Тэр үед хамаатны ах боссон байсан тул удмынх гээд юм л бол очиж бууралтай золгон асуух зүйлээ асуун хийх үйлээ хийлгэн байдаг байлаа.Өвөөгийн талаас буусан буурал болхоор бидэнийг очиж золгоход их элгэмсэг, баярлаж байгаа нь мэдрэгддэг.Замбад өндөр настанууд маань ойр үгүй болхоор тэр өвөгийг л зорин очоод буцаад гарахдаа бүхний учирыг олон сэтгэл минь тэнийж гардаг болов.Хааяа очихгүй удахаар санаад очихдоо их л баяртай уулздаг тэр буурал маань хожимын миний ачит багш минь болсон юм.Насан туршдаа талархаж ач тусын санаж явах ачтан маань билээ.Буруу хазгай залалгүй буурал дээдсүүдтэй минь золгуулсан таныхаа өлмийд сөгдөн мөрөгю.

Би гэдэг хүн буурал дээдсүүдээ жил хүлээлгэн байж тэр хугацаанд өөрийгөө болоод тархи толгойгоо хэрэндээ бэлдэн бууралаа залсан даа.Удамынхан үрс нь ойлгосон бол түргэн л босох байсанч болох юм болдогоороо болж өнгөрсөн гэж гомдол

Анхандаа би зугатаадаг байсан бол сүүлдээ уйлан хайлан бууралуудаа залхын хүслэн болж байж билээ.Аж амьдрал бүтэж байгаа нэг ч зүйл үгүй болов.Хамгийн гол нь ээжийгээ зовхыг харсаар байхуу гэдэг нь нүдэн дээр минь эл байхад амин хувиа бодоод яваад байхад аавын маань араас хэн нь явна гэж хүлээж суух байсан юм.Хэлээд ойлгохгүй мах ясандаа тултал нүдэндээ үзхээс нааш ойлгохгүй байгаа биднийг өөрөөр яаж ойлгуулхав.Тэд маань уг удмаа улс орноо гэсээр үйл нь тулж ирээд л улаачдаа залрах гэсэн байгаа.Түүнээс ууж идэж, элдвийг эдэлж хэрэглэх гэсэндээ биш нэг ч гэсэн хөх толботон зөв амьдарч улс эх орон маань энх амгалан байгаасай гэж үйлээ чухалчлан буусан нь элхэн.

Зуны дунд сарынтэр өдөр угаа барих торгон агшин.Улаач хүн бүрийн дахин мэндэлдэг тэр л өдөр аавын талаас эхний буурал залрах байлаа.Үрс нь ойлгох нэгээхэн хүн байгаагүй ч нөхцөл байдал тийм байх байсан юм байлгүй хэзээ нэгэн цагт бууралаа гээд ирвэл ихэд баяртай уулзалдах нь гарцаагүй биз ээ.Тэр болтол үйлээ хийгээд л хамгаалаал явж байх байлгүй.

Нагац хүргэн ах гээд гэр бүлийнхэнтэйгээ өргөө цагаан гэр барьж өвгөдөө залсан тэр өдөр их л олон гайхалтай зүйлс хөврөн өнөө хүртэл сэтгэлд гэгээн дурсамж болон үлдэж дээ.Хуяг хувцасаа өмсөн хэц хэнгэрэгээ бариад зогсох тэр агшинд ингээд бөө болдог юм байжээ гэх бодогдон яах бол гэсэн догдлол их байлаа.хэхэ

За эхлэх боллоо хэц хэнгэрэгээ дэлдэх цаг.Эхэндээ би гэдэг хүн эв хаваа олж өгөхгүй балбаж гарлаа удалгүй гар өөрийн мэдэлгүй ая дан үүсгэн хөл маань цовхчин эргэлдэж үүлэс дээр хөвж байгаа мэт хөнгөн шингэн болж байгаа нь мэдрэгдэн байв.Гэсэн ч би би-гэрээ л байгаа юм шиг санагдан нэг л өөр хүн болоод хэцээ дэлдсээр л байв.Биендээ орж байгааг нь мэдрэхгүй нүдсээр байсан ч багшийн буурал буун айлдаад эргээд дэлдэж гарав. Буурал дээдсээ их л удаан хүлээлгэн алдхан биендээ залж байгаа болхоор гомдолтой бууж ирсэн юм.БУУРАЛ ДЭЭДЭС МИНЬ ТА АМГАЛАН МОРИЛЖ БАЙНА УУ гэсээр багш маань мэндэлхэд буусанг нь анзаарав хэхэ түүнээс элбэ шидийн мэт зүйл хүлээсэн надад биеэ чагнаж зүрхээ тандан анзаарлаа ар нуруугаар халуу дүүгэн толгой манран байгаа тодхон байв.Буугаад мордоход нь бороо орж байв.Агаар амьсгалья гэсээр толгойгоо цухуйлгатал том том дусалтай нартай бороо солонго татуулан хаяарсаннь хархад үнэхээр сайхан бүлээн бороо.Улаачийнхаа биеэр уйлуулан их л аргадуулж байж буулаа.Нагац эгч болон дүү уйлаад л буурал ууртайгаар үгээ айлдаад мордоход би өөрөө загначив уу гэж бодох шиг.Өөрийнхөө хоолойгоор дугархаар хэн ч тэгж бодох л байх гэсэн ч надаас гарамгүй үг хэл зан байдал болхоор тэгтэл эргэлзсэнгүй.Тэгтэл хүргэн ах бууралыг буухад хоёр сэтэртэй үхэр гэрийн ардруу явах гэж зүтгээд хөөгөөд байхад мөөрөөд зүтгээд байсан гэж ярихад залаалсан буурал учирыг хэлж тайлбарлаж өгөв.

Бууралаа дахин хэдэнтэй ауулган багшаараа түшүүлэн өөрийнх нь хоолойгоор нь яриулдаг болгож бодол оюунаа чөлөөлхөөс авхуулаад олон зүйлийг мэдэж авлаа.Тэр үед хуягндаа бага зэрэг дурамжихан санаанд нь нийцүүлж чадаагүйдээ сэтгэл зовинон байсан ч бууралууд үйлээ хийх нь эрхэм байсан болхоор улаачийнхаа сэтгэлийш нөмрөд сууж байна гэж хэлсэнд нь агуу сэтгэл алсын хараа мэдрэгдэнэ.

Хэд хоног бууралаа буулгаж байтал Гэрлийн өргөө ормоор санагдан очлоо.Сэлхэнцэг удган хүмүүстэй уулзаж зөвлөгөө өгөн сууж байв.Дээдсийн өгсөн үүргийг хариуцлагатайгаар хийн олон хүмүүсийн замыг чиглүүлж өгсөн ачит удган билээ.Ачийг нь санаж баярлан явдаг хүний минь нэг яахын аргаггүй мөн болхоор хайртай шүү таньдаа.

Удаан хугацаанл үзэгдэж харагдаагүй болхоор өргөөнийхнийг хараад хэн хэн нь л баяртай уулзаж боссонд баяр хүргэн байх нь сэтгэлд дотно сайхан.Сэлхэнцэг удгантай уулзан зөвлөгөө аван хээрийн бөөлөнд очиж бөөлөх болов.

Удалгүй дээдсийн(Эзэн богд болон аянгат удган) өмнө зүгрүү хийх үйлийн тов гарч явхаар шийдэв .Энэ удаад бууралаа хээр тааваар нь буулган үйлийг нь хийлгүүлэх андуудтай нь уулзан золгуулж Эзэн богд дээдэстээ хүчин зүтгэх нь чухал байлаа.

Тоонолжинhttp://www.blogger.com/profile/09250075024861434627noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-4087894073502779848.post-78854221278070708612013-05-21T02:28:00.001-07:002013-05-21T18:31:38.020-07:00Аман өртөөгөөр ирсэн Алтан судар

Аливаа улс гүрний хувьд түүх нь тусгаар тогтнолын хийгээд сургамж хүмүүжил ёс суртахууны том үлгэрийг өгдөг зүйл өвөг дээдсүүдээрээ бахархах сэтгэл нь түүгээр л хөглөгддөг.Тэгхээр түүх нь үнэн зөв байвал төөрч будилахгүй буруу хазгай бодол тээхгүйн эхлэл байхсан.Өнгөрсөн түүхээс ирээдүйг бүтээнэ....? ингэж бодохоор түүх нь үнэн байвал зөв суурь гарч ирнэ.Миний үнэн гэж бодож тэр үеийг төсөөлж байсан түүх маань худал хуурмаг холилдон байхыг яаж мэдэхсэн билээ дээ.Тэр үеийн буурал ирж л хэлэхгүй бол өөр өөрсдийн үзэл бодолоо оруулан бичсэн түүхийг онгод бууралуудын тусламжтай зөвөөр нь мэднэ
Эзэн дээдэс хөрстөд залраад хамгийн их эмзэглэн өр нь эмтрэн байсан нь энэ л түүх гээчийн гуйвасанд байсан билээ.Айлтгалын тэр л хэсгийг уншиж байхад тэр л сэтгэлээр нь харвал сувдан дусал урсахгүй байхын аргагүй.Хэрэв би Аянгат удган болон хийсэн үйлийн мэдээгүй бол Хаан дээдэсийгээ судар номонд яаж бичсэн түүнийг л үнэн хэмээн үнэмшсээр байх байсан.Зол заяагаар бидэнд үнэнг ялгах үе нь ирсэнд гялайнам.

Бичгэн хэлбэрээр байхад түүнийг хэн дуртай нь хольж сольж өөрчлөгдөж шатаагдаж үрэгдэж болох учираас хүний цээжнд байхад хэн мэдэх билээ.Миний өгүүлэх судар маань 15 үе цээжлэн өртөөлж ирсэн маш их нууцлалтай судар билээ.1251 оноос өнөө цагийг харан тэр үеийн жинхэнэ түүх хийгээд өнөө цагтай холбогдон бидэнд хэлэх үг бүх зүйл тэр үеийнхээ хэллэг дуудлагаар байгаа нь гайхалтай.Дэлгэрүүлж ярьвал их л зүйлийг өгүүлж болох ч энэ удаадаа төгсгье.Та өөрий нүдээр тольдон байж дүгнэлт хийнэ бизээ.Чих худал нүд үнэнч гэдэг сайхан үг байдаг даа.Миний хувьд оюуны их далайгаас чимх чимхээр танин мэдэж яваа эгэл улаач болохоор сурч судлах зүйл олон байна Өвгөдийнхөө мэдлэгийг олж таних гэж мэрийж яваа билээ.

Буурал маань сударыг ойлгоюу гэвээс сэрэхүй хамгаас чухал даа хэмээн айлдаж байж билээ.Сэрэхүйн эрчимийг сарнаас авдаг бөгөөд хөх толбоо эрчимнүүлж сэргээснээр сэрэх боловуу гэж улаачаараа бодож байна.

Тоонолжинhttp://www.blogger.com/profile/09250075024861434627noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-4087894073502779848.post-20544438918306080492013-04-17T01:03:00.000-07:002013-05-21T01:25:39.712-07:00Гэрэлт өргөөний босго давах болсон минь

Улаач болохоо гэдгээ мэдсэнээс хойш элдэв зүйлс мэдрэгдэж харагдаад эхэллээ.Нэгэн өглөө унтаж байтал "Одоо босоорой" гэх намуун хоолой сонсогдох дуунаар сэрэв.Хэн юм бол гэж сэртхийн эргэн тойрноо хархад хэн ч байсангүй.Угтайгаа мэдэж байсан болхоор л айж

гайхширсангүй орхив.Ер нь хүнд угтайг нь хэлсэн цагаас их бага хэмжээгээр далдын зүйлс мэдрэгдэж өвгөд бууралууд нь мэдрүүлж зүүд зөнд нь ойлгуулдаг юм байна лээ тийм болохоор угтай гэдэгээ мэдсэнээс хойш өөр өөртэйгөө ажиллаж баталгаажуулах арга хамгийн найдвартай аюулгүй арга.

Хэд хоногийн дараа нэгэн зүүд зүүдлэн.Эзэн богд хаан байна гэсээр сэрж билээ.Өлчир биерхүү өндөр нуруутай хүрэн улаан тэрлэгтэй эгэл хийгээд энгүй түвшин хүн байж билээ.Учирийг нь ч сайн ухсангүй сонин сайханг нь гайхан үлдээсэн юм.Угтайгаа мэдсэн цагаас хойш бөөгийн холбогдолтой бүхэнг судлах болж ном сэтгүүл интернетээр бас мэдээлэл хайж байгаад Аянгат удганы блогийг олон, уншисан цагаас гайхамшиг гэдэг нь эхэлж миний хувьд нүд нээгдэж сэтгэлгээ тэлсэн ололттой.хэхэ тэгээгүй бол сударт гардаг хижи* гөрөөсний амьдралаар амьдарч өнөөгийн Ний Гэм-дээ " идэхийгээ булгаалгаж дассан хижи Булхай гэмүү" гэдгээр дасан зохицон тэр л хэвэндээ үлдэх байсан болов уу.Хаан байна гэдэгт хамгаас илүү итгэсэн нь түүх сударт үлдсэн тэр л дүр төрхөөр нь төсөөлсөн сэтгэлгээнээсээ салж гаднах хүчин зүйлд бус дотоод мөн чанарт нь зүрх сэтгэлээ хандуулан харан байж мөн гэдэгт нь бат итгэсэн дээ.

Эзэн богдийн айлтгал хүмүүсийн асуулт хариултыг уншаад сэтгэл өөрийн мэдэлгүй хөдлөн илүү их зүйлийг мэдмээр санагдан блогийн өдөр шөнөгүй уншиж билээ. Өөрийн хийж чадахаараа дэм болмоор санагдан байсан юм.

Ингээд л холбогдлох хаяг хайхад Гэрлийн өргөө байсан бөгөөд тэр үед Чингисийн монгол гэсэн нэртэй байсан бөгөөд 10 сарын сүүл байлаа.Өргөөнд нэгдээд Аянга удган болоод өргөөнийхөнөөсөө их л зүйлийг суран бие биендээ тусархуу эвсэг тэднээсээ аливаа зүйлийг харах өнцөг минь хүртэл өөрчлөгдөн ямарваа нэг зүйлийн гарах үр дүнг эрхэмлэхээс хийгээд хувь хүний тал дээр олон өөрчлөлт гарсан.Хамгийн том ололт нь Монгол хүн гэдгээрээ өөрийн биедээ батлан бахархан өвөг бууралууднхаа суу их ухааныг ойлгон харж ёс заншилаа эргэн харж эх дэлхийгээ хайрлан энэрэх эргэн тойрны юм бүхэн амьтайг мэдэрч хайрлах болсонд орших болов уу. За ингээд гэрэл цацруулсан эв эеийн их өргөөнд нэгдсэн түүх минь энэ билээ.

*Хижи гөрөөс гэдэг нь миний ойлголтоор идэж ууж өмсөж зүүхийгээ амьдралын зорилго болгосон хүн гэж ерөнхийд нь ойлгодог.Судар дээрээ юу гэж тодорхойлон хэлсэнг таны мэдмийнд хүргье (Сорхогтани бэкүни цэцэн хатны арван тав дахь үеээр цээжлүүлэн өртөөлүүлэн нууцлан ирсэн судар) нэгийг бодуулах буй за.

Хижи гөрөөсний түүх

Буман настай Бу-ул гүн эмгэн нэртэй

Бух авиртай хижи гөрөөс Бух тарамд байжээ.

Бүгдийг шийдэгч эмгэнээс Бух хөгэхүн салжээ

Бусдад гай таригч бух хөгэхүнээс Буханчир салжээ

Буханчир хөгэхүнээс Бодончар хөгэхүн салжээ

Боданчир хөгэхүнээс Боданда чуэр салжээ.

Бодонда чу эр дэлтэй гөрөөс цаламдаж

Буман жилийн хүслэнг биелүүлж ноён болжээ

Дөрвөн түмэн насалсан морьтонгууд

Дөрвөн ухамсрыг олжээ.

Хижи гөрөөсний тухай

Одоо бид Их Монгол ир-гүнүүд Мон-ыг голлогчид билээ

Уг нь болбоос "хижи гөрөөсний" хүүхдүүд байсан билээ

Хорлож байж идэхийг зорилго болгодог гөрөөсийг хижи гэмү

Булаацалдаж идэгч хижи гөрөөсийг хий-үмүн гэмү

Хижи-ээс зорилгыг нь хасчихвал үлдсэн бие нь оул болму

Булаагдсныг дээрэмдэн идэгч хижийг булхй гэмү

Хоолоо олоход хоосролыг ашиглагч хижийг булай гэмү

Мунхаглалаас мунхаглалруу тэмүүлэгч хижийг хор гэмү

Арван зургаан гай гэмийн нэгийг хүсвэл гэмтэн болму

Мон амин чанараас айгч хижийг Гул гэмү

Хэрэгцээ, сонголт, зорилгоо үл мэдэгч хижийг мунхаг гэмү

Энэ бүхний арван гурван гэмт хижийг хар хижи гэмү

хэмээн хатны судар дээр өгүүлжээ.Өөр өрсдийн оюундаа өнөөгийн байдлаа тунгаан эл бүгдийг бодож эргүүцүүлвээс одоогоо өөрчлөн өөрийн биеэ засан өнө их ирээдүйдээ гэгээ татуулах зам нь гэрэлтэх болов уу гэж бодрол хөврүүлэн энэ удаадаа төгсгье.Иш авсан сударын талаар өгүүлэх болно

Тэнгэр тэнгэр тэнгэр Монгол монгол монгол Газар газар газар

Тоонолжинhttp://www.blogger.com/profile/09250075024861434627noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-4087894073502779848.post-8395814434822869212013-02-22T20:24:00.002-08:002019-12-01T21:17:12.461-08:00Хачирхалтай замналын эхлэл

Амар амгалан уу.Одоогоос жил гаруйгийн өмнө нагац ах маань бөө болсоноор сонирхолтой зүйлс эхэлсэн юм.Анх удамын буурал буусан гэдгийг сонсоод нагацууд үеэлүүдтэйгээ өргөөнд нь очсон билээ.Удамын буурал буусан ирж золгоорой хэмээн хэлүүлэн байж ёс мэдэргүй бид бөөнөөрөө өргөө гэрийн хөл даран очиж билээ.Уг нь бол хэлүүлэхгүйгээр л удамынхаа бууралаа хүндлэн очиж золгож булган зүсээ харуулан амар мэндийн мэдэх ёстой гэдгийг мэдэж авсан юм
Ингээд л тэнгэрийн үйл гээчийг анх нагацаасаа л харж мэдэж бөө гэдэг үнэн байдаг өвгөд бууралууд тэнгэр хэмээх нь гайхамшигт зүйл гэдгийг нүдээр үзэн чихээр сонсож бөөтэй танилцсан минь хэмээх дурсамж болон үлдэж дээ...хэхэ

За золголт эхэлж нэг нэгээрээ насныхаа дараалалаараа золгож эхлэв.
Амар мэндийг нь мэдэн алдар нэрээ айлдан өөрийгөө танилцуулан өөрийн тань тийм балчир нь байна гээд золгох нь ихэд сэтгэл хөдөлгөм санагдаж билээ.Өөрийн амьдарч байсан үесээ хойш хэдэн арван үе элээн улаачдаа бууж мах цусны тасархай болсон үрстэйгээ уулзан золгож учиртай үгээ айлдах нь гайхамшиг.Улаачдаа бууж ирэх хоног хугацаа хүртэл удамын үрсээ эргэж тойрч толидон

толидон бууж ирдэг гээд бодохоор тэнгэр гэх агуу засаг доор онгод тэнгэрүүд үйлээ хийх гэж олон бэрхшээлийг туулан бууж ирдэг болхоор тэднийгээ хүний дайтай хайрлан хүндлэлийн дээдээр хүндлэн байвал бууралууд ихэд урамшин үйлээ сэтгэл амар дүүргэн түүнийхээ хэрээр хүч тэнхээ нь нэмэгдэж хүн байсан тэд адилхан л сэтгэл зүрхтэй гэгээрсэн оюун ухаан шүү дээ. Үйл явдалдаа эргээд очъе анх бууралтай золгоход л их дотно сайхан мэдрэмж төрж билээ.Манай удамд гурван л хүн улаач болно 1 удган 2 зайран байна гэж хэлж байсан юм.Хожим нь тэр нь хэн хэн бэ гэдгийг айлдан хэлсэн юм.Болох ёстой хүний нэг нь би болж таараад одоо бууралуудаа залан улаач болсон байх юм хэхэ юм гэж сонин шүү.Болох юм болдогоороо болно гэж үнэн үг шүү

Өөрийгөө хэц хэнгэрэг барьж хөө хуяг нөмөрсөн бөө болно гэдгээ анх сонсоод яагаад би гэж?гэх асуулт хамгийн түрүүнд боддог юм билээ. Гайхах баярлах нь зэрэгцэн хүнд хэрэгтэй хүн болох нь л хамгийн сайхан зүйл санагдаж мэддэг хардаг мэргэн түргэн болно зөн билгэтэн болох багын мөрөөдөл биелэх нь гэж өнгөц бодож байснаа бодохоор одоо инэээд хүрэх юм.Ар гэрийхэндээ ойлгуулна гэдэг том даваа байдаг юм билээ.Ойлгуулж чадаагүй нэг жилийн хугацаанд хэлсэндээ хүрдэггүй бол..., хугацаандаа багтахгүй бол....,өвгөдөө тоохгүй байвал.. хэрэхэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрч ойлгосон гэхэд болно доо.Тэгэхээс нааш ойлгохгүй болсон үрс нь махандаа мэдэрч байж бууж өгсөн дөө.Хийх үйлтэй болоод гарцаагүй хэрэгтэй болоод буудагаас, хүчийг үзүүлж сүрийг бадраах гэж ууж идэх гэж ирдэггүй.Улаач нь ойлгосон ч гэрийхэн нь ойлгохгүй байгаад байхаар аль алиндаа хэцүү байдаг.Тэнгэрийн үйл гэдэг дээрээ төлөвлөгөөтэй ам мөчиг үүрэх хариуцлага ихтэй байдаг тул хугацаа алдан үйл нь цалгардвал юу болохов гэдэг нь ойлгомжтой.
За ийм ухаарал адал явдалтай л хэц хэнгэрэг барин хөө хуяг нөмрөх хүн гэдгээ ийн мэдэж гайхалтай сонин зүйлсийн эхлэл ингэж эхэлсэн юм хэхэ

Тоонолжинhttp://www.blogger.com/profile/09250075024861434627noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-4087894073502779848.post-51843894617015457592013-01-01T15:41:00.010-08:002013-01-01T23:01:51.679-08:00Оршил болох ньАмар амгалан байна уу.Блогийг минь уншин буй танд энэ өдрийн мэнд хүргье.Эгэл нэгэн улаач миний өөрийн бодлоос хөвөрсөн нийтэл нь таньд нэг ч гэсэн зүйлийг бодоруулан өөр өнцгөөс нэгээхэн зүйлийг мэдлэгт тань нэмэр болж байваас миний зорилгын нэгээхэн үзүүр нь биелэлээ олж буй нь тэр байх болно оо.Та бүхний үнэний төлөөх эрэлд амжилт хүсье.Асууж лавлах,санал бодлоо хуваалцах зүйл байвал http://www.facebook.com/toonoljin.tmg.1?ref=tn_tnmn энэ хаягаар хандаарай.Хүндэтгэсэн улаач Тоонолжин
Тоонолжинhttp://www.blogger.com/profile/09250075024861434627noreply@blogger.com1