Завсарлага

Амар амгалан байна уу. Энэ өдрийн мэнд хүргье өнөөдөр хүртэл блогоо хөтлөлгүй удлаа. Намраас баялаг хүүрнэлтэй болсон бүх зүйлсээ мутарлана гэсэн төлөвлөгөөтөй улсын урд зүглүү мордож байна.Учиргүй зүйл байдаггүй 

БУУРАЛ ДЭЭДЭС МИНЬ ТА АМГАЛАН УУ

Уг удмаа зална гэдгээ шийдсэн хүнд хэнээр замчилуулж залаалуулхав гэдэг чухал.Өөрийн дотоод сэтгэл зөн мэдрэмжээ чагнаж сурах хэрэгтэй.Эерэг сөрөг зүйл гэдгийг зөнгөөрөө мэдэрч сурах нь эхний зүйл.
Тэр үед хамаатны ах боссон байсан тул удмынх гээд юм л бол очиж бууралтай золгон асуух зүйлээ асуун хийх үйлээ хийлгэн байдаг байлаа.Өвөөгийн талаас буусан буурал болхоор бидэнийг очиж золгоход их элгэмсэг, баярлаж байгаа нь мэдрэгддэг.Замбад өндөр настанууд маань ойр үгүй болхоор тэр өвөгийг л зорин очоод буцаад гарахдаа бүхний учирыг олон сэтгэл минь тэнийж гардаг болов.Хааяа очихгүй удахаар санаад очихдоо их л баяртай уулздаг тэр буурал маань хожимын миний ачит багш минь болсон юм.Насан туршдаа талархаж ач тусын санаж явах ачтан маань билээ.Буруу хазгай залалгүй буурал дээдсүүдтэй минь золгуулсан таныхаа өлмийд сөгдөн мөрөгю.

Би гэдэг хүн буурал дээдсүүдээ жил хүлээлгэн байж тэр хугацаанд өөрийгөө болоод тархи толгойгоо хэрэндээ бэлдэн  бууралаа залсан даа.Удамынхан үрс нь ойлгосон бол түргэн л босох байсанч болох юм болдогоороо болж өнгөрсөн гэж гомдол

Аман өртөөгөөр ирсэн Алтан судар

Аливаа улс гүрний хувьд түүх нь тусгаар тогтнолын хийгээд сургамж хүмүүжил ёс суртахууны том үлгэрийг өгдөг зүйл өвөг дээдсүүдээрээ бахархах сэтгэл нь түүгээр  л хөглөгддөг.Тэгхээр түүх нь үнэн зөв байвал төөрч будилахгүй буруу хазгай бодол тээхгүйн эхлэл байхсан.Өнгөрсөн түүхээс ирээдүйг бүтээнэ....? ингэж бодохоор түүх нь үнэн байвал зөв суурь гарч ирнэ.Миний үнэн гэж бодож тэр үеийг төсөөлж байсан түүх маань худал хуурмаг холилдон байхыг яаж мэдэхсэн билээ дээ.Тэр үеийн буурал ирж л хэлэхгүй бол өөр өөрсдийн үзэл бодолоо оруулан бичсэн түүхийг онгод бууралуудын тусламжтай зөвөөр нь мэднэ
Эзэн дээдэс хөрстөд залраад хамгийн их эмзэглэн өр нь эмтрэн байсан нь энэ л түүх гээчийн гуйвасанд байсан билээ.Айлтгалын тэр л хэсгийг уншиж байхад тэр л сэтгэлээр нь харвал сувдан дусал урсахгүй байхын аргагүй.Хэрэв би Аянгат удган болон хийсэн үйлийн мэдээгүй бол Хаан дээдэсийгээ судар номонд яаж бичсэн түүнийг л үнэн хэмээн үнэмшсээр байх байсан.Зол заяагаар бидэнд үнэнг ялгах үе нь ирсэнд гялайнам.

Гэрэлт өргөөний босго давах болсон минь

Улаач болохоо гэдгээ мэдсэнээс хойш элдэв зүйлс мэдрэгдэж харагдаад эхэллээ.Нэгэн өглөө унтаж байтал "Одоо босоорой" гэх намуун хоолой сонсогдох дуунаар сэрэв.Хэн юм бол гэж сэртхийн эргэн тойрноо хархад хэн ч байсангүй.Угтайгаа мэдэж байсан болхоор л айж

Хачирхалтай замналын эхлэл

Амар амгалан уу.Одоогоос жил гаруйгийн өмнө нагац ах маань бөө болсоноор сонирхолтой зүйлс эхэлсэн юм.Анх удамын буурал буусан гэдгийг сонсоод нагацууд үеэлүүдтэйгээ өргөөнд нь очсон билээ.Удамын буурал буусан ирж золгоорой хэмээн хэлүүлэн байж ёс мэдэргүй бид бөөнөөрөө өргөө гэрийн хөл даран очиж билээ.Уг нь бол хэлүүлэхгүйгээр л удамынхаа бууралаа хүндлэн очиж золгож булган зүсээ харуулан амар мэндийн мэдэх ёстой гэдгийг мэдэж авсан юм Ингээд л тэнгэрийн үйл гээчийг анх нагацаасаа л харж мэдэж бөө гэдэг үнэн байдаг өвгөд бууралууд тэнгэр хэмээх нь гайхамшигт зүйл гэдгийг нүдээр үзэн чихээр сонсож бөөтэй танилцсан минь хэмээх дурсамж болон үлдэж дээ...хэхэ

За золголт эхэлж нэг нэгээрээ насныхаа дараалалаараа золгож эхлэв. Амар мэндийг нь мэдэн алдар нэрээ айлдан өөрийгөө танилцуулан өөрийн тань тийм балчир нь байна гээд золгох нь ихэд сэтгэл хөдөлгөм санагдаж билээ.Өөрийн амьдарч байсан үесээ хойш хэдэн арван үе элээн улаачдаа бууж мах цусны тасархай болсон үрстэйгээ уулзан золгож учиртай үгээ айлдах нь гайхамшиг.Улаачдаа бууж ирэх хоног хугацаа хүртэл удамын үрсээ эргэж тойрч толидон

Оршил болох нь

Амар амгалан байна уу.Блогийг минь уншин буй танд энэ өдрийн мэнд хүргье.Эгэл нэгэн улаач миний өөрийн бодлоос хөвөрсөн нийтэл нь таньд нэг ч гэсэн зүйлийг бодоруулан өөр өнцгөөс нэгээхэн зүйлийг мэдлэгт тань нэмэр болж байваас миний зорилгын нэгээхэн үзүүр нь биелэлээ олж буй нь тэр байх болно оо.Та бүхний үнэний төлөөх эрэлд амжилт хүсье.Асууж лавлах,санал бодлоо хуваалцах зүйл байвал http://www.facebook.com/toonoljin.tmg.1?ref=tn_tnmn энэ хаягаар хандаарай.Хүндэтгэсэн улаач Тоонолжин