Амар амгалан уу.Одоогоос жил гаруйгийн өмнө нагац ах маань бөө болсоноор сонирхолтой зүйлс эхэлсэн юм.Анх удамын буурал буусан гэдгийг сонсоод нагацууд үеэлүүдтэйгээ өргөөнд нь очсон билээ.Удамын буурал буусан ирж золгоорой хэмээн хэлүүлэн байж ёс мэдэргүй бид бөөнөөрөө өргөө гэрийн хөл даран очиж билээ.Уг нь бол хэлүүлэхгүйгээр л удамынхаа бууралаа хүндлэн очиж золгож булган зүсээ харуулан амар мэндийн мэдэх ёстой гэдгийг мэдэж авсан юм Ингээд л тэнгэрийн үйл гээчийг анх нагацаасаа л харж мэдэж бөө гэдэг үнэн байдаг өвгөд бууралууд тэнгэр хэмээх нь гайхамшигт зүйл гэдгийг нүдээр үзэн чихээр сонсож бөөтэй танилцсан минь хэмээх дурсамж болон үлдэж дээ...хэхэ

За золголт эхэлж нэг нэгээрээ насныхаа дараалалаараа золгож эхлэв. Амар мэндийг нь мэдэн алдар нэрээ айлдан өөрийгөө танилцуулан өөрийн тань тийм балчир нь байна гээд золгох нь ихэд сэтгэл хөдөлгөм санагдаж билээ.Өөрийн амьдарч байсан үесээ хойш хэдэн арван үе элээн улаачдаа бууж мах цусны тасархай болсон үрстэйгээ уулзан золгож учиртай үгээ айлдах нь гайхамшиг.Улаачдаа бууж ирэх хоног хугацаа хүртэл удамын үрсээ эргэж тойрч толидон
толидон бууж ирдэг гээд бодохоор тэнгэр гэх агуу засаг доор онгод тэнгэрүүд үйлээ хийх гэж олон бэрхшээлийг туулан бууж ирдэг болхоор тэднийгээ хүний дайтай хайрлан хүндлэлийн дээдээр хүндлэн байвал бууралууд ихэд урамшин үйлээ сэтгэл амар дүүргэн түүнийхээ хэрээр хүч тэнхээ нь нэмэгдэж хүн байсан тэд адилхан л сэтгэл зүрхтэй гэгээрсэн оюун ухаан шүү дээ. Үйл явдалдаа эргээд очъе анх бууралтай золгоход л их дотно сайхан мэдрэмж төрж билээ.Манай удамд гурван л хүн улаач болно 1 удган 2 зайран байна гэж хэлж байсан юм.Хожим нь тэр нь хэн хэн бэ гэдгийг айлдан хэлсэн юм.Болох ёстой хүний нэг нь би болж таараад одоо бууралуудаа залан улаач болсон байх юм хэхэ юм гэж сонин шүү.Болох юм болдогоороо болно гэж үнэн үг шүү

 Өөрийгөө хэц хэнгэрэг барьж хөө хуяг нөмөрсөн бөө болно гэдгээ анх сонсоод яагаад би гэж?гэх асуулт хамгийн түрүүнд боддог юм билээ. Гайхах баярлах нь зэрэгцэн хүнд хэрэгтэй хүн болох нь л хамгийн сайхан зүйл санагдаж мэддэг хардаг мэргэн түргэн болно зөн билгэтэн болох багын мөрөөдөл биелэх нь гэж өнгөц бодож байснаа бодохоор одоо инэээд хүрэх юм.Ар гэрийхэндээ ойлгуулна гэдэг том даваа байдаг юм билээ.Ойлгуулж чадаагүй нэг жилийн хугацаанд хэлсэндээ хүрдэггүй бол..., хугацаандаа багтахгүй бол....,өвгөдөө тоохгүй байвал.. хэрэхэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрч ойлгосон гэхэд болно доо.Тэгэхээс нааш ойлгохгүй болсон үрс нь махандаа мэдэрч байж бууж өгсөн дөө.Хийх үйлтэй болоод гарцаагүй хэрэгтэй болоод буудагаас,  хүчийг үзүүлж сүрийг бадраах гэж ууж идэх гэж ирдэггүй.Улаач нь ойлгосон ч гэрийхэн нь ойлгохгүй байгаад байхаар аль алиндаа хэцүү байдаг.Тэнгэрийн үйл гэдэг дээрээ төлөвлөгөөтэй ам мөчиг үүрэх хариуцлага ихтэй байдаг тул хугацаа алдан үйл нь цалгардвал юу болохов гэдэг нь ойлгомжтой. За ийм ухаарал адал явдалтай л хэц хэнгэрэг барин хөө хуяг нөмрөх хүн гэдгээ ийн мэдэж гайхалтай сонин зүйлсийн эхлэл ингэж эхэлсэн юм хэхэ