Улаач болохоо гэдгээ мэдсэнээс хойш элдэв зүйлс мэдрэгдэж харагдаад эхэллээ.Нэгэн өглөө унтаж байтал "Одоо босоорой" гэх намуун хоолой сонсогдох дуунаар сэрэв.Хэн юм бол гэж сэртхийн эргэн тойрноо хархад хэн ч байсангүй.Угтайгаа мэдэж байсан болхоор л айж
гайхширсангүй орхив.Ер нь хүнд угтайг нь хэлсэн цагаас их бага хэмжээгээр далдын зүйлс мэдрэгдэж өвгөд бууралууд нь мэдрүүлж зүүд зөнд нь ойлгуулдаг юм байна лээ тийм болохоор угтай гэдэгээ мэдсэнээс хойш өөр өөртэйгөө ажиллаж баталгаажуулах арга хамгийн найдвартай аюулгүй арга.

Хэд хоногийн дараа нэгэн  зүүд зүүдлэн.Эзэн богд хаан байна гэсээр сэрж билээ.Өлчир биерхүү өндөр нуруутай хүрэн улаан тэрлэгтэй  эгэл хийгээд энгүй түвшин хүн байж билээ.Учирийг нь ч сайн ухсангүй сонин сайханг нь гайхан үлдээсэн юм.Угтайгаа мэдсэн цагаас хойш бөөгийн холбогдолтой бүхэнг судлах болж ном сэтгүүл интернетээр бас мэдээлэл хайж байгаад Аянгат удганы блогийг олон, уншисан цагаас гайхамшиг гэдэг нь эхэлж миний хувьд нүд нээгдэж сэтгэлгээ тэлсэн ололттой.хэхэ тэгээгүй бол сударт гардаг хижи* гөрөөсний амьдралаар амьдарч өнөөгийн  Ний Гэм-дээ " идэхийгээ булгаалгаж дассан хижи Булхай гэмүү" гэдгээр дасан зохицон тэр л хэвэндээ үлдэх байсан болов уу.Хаан байна гэдэгт хамгаас илүү итгэсэн нь түүх сударт үлдсэн тэр л дүр төрхөөр нь төсөөлсөн сэтгэлгээнээсээ салж гаднах хүчин зүйлд бус дотоод мөн чанарт нь зүрх сэтгэлээ хандуулан харан байж мөн гэдэгт нь бат итгэсэн дээ.

Эзэн богдийн айлтгал хүмүүсийн асуулт хариултыг уншаад сэтгэл өөрийн мэдэлгүй хөдлөн илүү их зүйлийг мэдмээр санагдан блогийн өдөр шөнөгүй уншиж билээ. Өөрийн хийж чадахаараа дэм болмоор санагдан байсан юм.
Ингээд л холбогдлох хаяг хайхад Гэрлийн өргөө байсан бөгөөд тэр үед Чингисийн монгол гэсэн нэртэй байсан бөгөөд 10 сарын сүүл байлаа.Өргөөнд нэгдээд Аянга удган болоод өргөөнийхөнөөсөө их л зүйлийг суран бие биендээ тусархуу эвсэг тэднээсээ  аливаа зүйлийг харах өнцөг минь хүртэл өөрчлөгдөн ямарваа нэг зүйлийн гарах үр дүнг эрхэмлэхээс хийгээд хувь хүний тал дээр олон өөрчлөлт гарсан.Хамгийн том ололт нь Монгол хүн гэдгээрээ өөрийн биедээ батлан бахархан өвөг бууралууднхаа суу их ухааныг ойлгон харж ёс заншилаа эргэн харж эх дэлхийгээ хайрлан энэрэх эргэн тойрны юм бүхэн амьтайг мэдэрч хайрлах болсонд орших болов уу. За ингээд гэрэл цацруулсан эв эеийн их өргөөнд нэгдсэн түүх минь энэ билээ.

*Хижи гөрөөс гэдэг нь миний ойлголтоор идэж ууж өмсөж зүүхийгээ амьдралын зорилго болгосон хүн гэж ерөнхийд нь ойлгодог.Судар дээрээ юу гэж тодорхойлон хэлсэнг таны мэдмийнд хүргье (Сорхогтани бэкүни цэцэн хатны арван тав дахь үеээр цээжлүүлэн өртөөлүүлэн нууцлан ирсэн судар) нэгийг бодуулах буй за.
   
 Хижи гөрөөсний түүх
Буман настай Бу-ул гүн эмгэн нэртэй
Бух авиртай хижи гөрөөс Бух тарамд байжээ.
Бүгдийг шийдэгч эмгэнээс Бух хөгэхүн салжээ
Бусдад гай таригч бух хөгэхүнээс Буханчир салжээ
Буханчир хөгэхүнээс Бодончар хөгэхүн салжээ
Боданчир хөгэхүнээс Боданда чуэр салжээ.
Бодонда чу эр дэлтэй гөрөөс цаламдаж
Буман жилийн хүслэнг биелүүлж ноён болжээ
Дөрвөн түмэн насалсан морьтонгууд
Дөрвөн ухамсрыг олжээ.  

Хижи гөрөөсний тухай
Одоо бид Их Монгол ир-гүнүүд Мон-ыг голлогчид билээ
Уг нь болбоос "хижи гөрөөсний" хүүхдүүд байсан билээ
Хорлож байж идэхийг зорилго болгодог гөрөөсийг хижи гэмү
Булаацалдаж идэгч хижи гөрөөсийг хий-үмүн гэмү
Хижи-ээс зорилгыг нь хасчихвал үлдсэн бие нь оул болму
Булаагдсныг дээрэмдэн идэгч хижийг булхй гэмү
Хоолоо олоход хоосролыг ашиглагч хижийг булай гэмү
Мунхаглалаас мунхаглалруу тэмүүлэгч хижийг хор гэмү
Арван зургаан гай гэмийн нэгийг хүсвэл гэмтэн болму
Мон амин чанараас айгч хижийг Гул гэмү
Хэрэгцээ, сонголт, зорилгоо үл мэдэгч хижийг мунхаг гэмү
Энэ бүхний арван гурван гэмт хижийг хар хижи гэмү        

 хэмээн хатны судар дээр өгүүлжээ.Өөр өрсдийн оюундаа өнөөгийн байдлаа тунгаан эл бүгдийг бодож эргүүцүүлвээс одоогоо өөрчлөн өөрийн биеэ засан өнө их ирээдүйдээ гэгээ татуулах зам нь гэрэлтэх болов уу гэж бодрол хөврүүлэн энэ удаадаа төгсгье.Иш авсан сударын талаар өгүүлэх болно
Тэнгэр тэнгэр тэнгэр Монгол монгол монгол Газар газар газар