Аливаа улс гүрний хувьд түүх нь тусгаар тогтнолын хийгээд сургамж хүмүүжил ёс суртахууны том үлгэрийг өгдөг зүйл өвөг дээдсүүдээрээ бахархах сэтгэл нь түүгээр  л хөглөгддөг.Тэгхээр түүх нь үнэн зөв байвал төөрч будилахгүй буруу хазгай бодол тээхгүйн эхлэл байхсан.Өнгөрсөн түүхээс ирээдүйг бүтээнэ....? ингэж бодохоор түүх нь үнэн байвал зөв суурь гарч ирнэ.Миний үнэн гэж бодож тэр үеийг төсөөлж байсан түүх маань худал хуурмаг холилдон байхыг яаж мэдэхсэн билээ дээ.Тэр үеийн буурал ирж л хэлэхгүй бол өөр өөрсдийн үзэл бодолоо оруулан бичсэн түүхийг онгод бууралуудын тусламжтай зөвөөр нь мэднэ
Эзэн дээдэс хөрстөд залраад хамгийн их эмзэглэн өр нь эмтрэн байсан нь энэ л түүх гээчийн гуйвасанд байсан билээ.Айлтгалын тэр л хэсгийг уншиж байхад тэр л сэтгэлээр нь харвал сувдан дусал урсахгүй байхын аргагүй.Хэрэв би Аянгат удган болон хийсэн үйлийн мэдээгүй бол Хаан дээдэсийгээ судар номонд яаж бичсэн түүнийг л үнэн хэмээн үнэмшсээр байх байсан.Зол заяагаар бидэнд үнэнг ялгах үе нь ирсэнд гялайнам.
.

Бичгэн хэлбэрээр байхад түүнийг хэн дуртай нь хольж сольж өөрчлөгдөж шатаагдаж үрэгдэж болох учираас хүний цээжнд байхад хэн мэдэх билээ.Миний өгүүлэх судар маань 15 үе цээжлэн өртөөлж ирсэн маш их нууцлалтай судар билээ.1251 оноос өнөө цагийг харан тэр үеийн жинхэнэ түүх хийгээд өнөө цагтай холбогдон бидэнд хэлэх үг  бүх зүйл тэр үеийнхээ хэллэг дуудлагаар байгаа нь гайхалтай.Дэлгэрүүлж ярьвал  их л зүйлийг өгүүлж болох ч  энэ удаадаа төгсгье.Та өөрий нүдээр тольдон байж дүгнэлт хийнэ бизээ.Чих худал нүд үнэнч гэдэг сайхан үг байдаг даа.Миний хувьд оюуны их далайгаас чимх чимхээр танин мэдэж яваа эгэл улаач болохоор сурч судлах зүйл олон байна Өвгөдийнхөө мэдлэгийг олж таних гэж мэрийж яваа билээ.

Буурал маань сударыг ойлгоюу гэвээс сэрэхүй хамгаас чухал даа хэмээн айлдаж байж билээ.Сэрэхүйн эрчимийг сарнаас авдаг бөгөөд хөх толбоо эрчимнүүлж сэргээснээр сэрэх боловуу гэж улаачаараа бодож байна.