Уг удмаа зална гэдгээ шийдсэн хүнд хэнээр замчилуулж залаалуулхав гэдэг чухал.Өөрийн дотоод сэтгэл зөн мэдрэмжээ чагнаж сурах хэрэгтэй.Эерэг сөрөг зүйл гэдгийг зөнгөөрөө мэдэрч сурах нь эхний зүйл.
Тэр үед хамаатны ах боссон байсан тул удмынх гээд юм л бол очиж бууралтай золгон асуух зүйлээ асуун хийх үйлээ хийлгэн байдаг байлаа.Өвөөгийн талаас буусан буурал болхоор бидэнийг очиж золгоход их элгэмсэг, баярлаж байгаа нь мэдрэгддэг.Замбад өндөр настанууд маань ойр үгүй болхоор тэр өвөгийг л зорин очоод буцаад гарахдаа бүхний учирыг олон сэтгэл минь тэнийж гардаг болов.Хааяа очихгүй удахаар санаад очихдоо их л баяртай уулздаг тэр буурал маань хожимын миний ачит багш минь болсон юм.Насан туршдаа талархаж ач тусын санаж явах ачтан маань билээ.Буруу хазгай залалгүй буурал дээдсүүдтэй минь золгуулсан таныхаа өлмийд сөгдөн мөрөгю.

Би гэдэг хүн буурал дээдсүүдээ жил хүлээлгэн байж тэр хугацаанд өөрийгөө болоод тархи толгойгоо хэрэндээ бэлдэн  бууралаа залсан даа.Удамынхан үрс нь ойлгосон бол түргэн л босох байсанч болох юм болдогоороо болж өнгөрсөн гэж гомдол
Анхандаа би зугатаадаг байсан бол сүүлдээ уйлан хайлан бууралуудаа залхын хүслэн болж байж билээ.Аж амьдрал бүтэж байгаа нэг ч зүйл үгүй болов.Хамгийн гол нь  ээжийгээ зовхыг харсаар байхуу гэдэг нь нүдэн дээр минь эл байхад амин хувиа бодоод яваад байхад аавын маань араас хэн нь явна гэж хүлээж суух байсан юм.Хэлээд ойлгохгүй мах ясандаа тултал нүдэндээ үзхээс нааш ойлгохгүй байгаа биднийг өөрөөр яаж ойлгуулхав.Тэд маань уг удмаа улс орноо гэсээр үйл нь тулж ирээд л улаачдаа залрах гэсэн байгаа.Түүнээс ууж идэж, элдвийг эдэлж хэрэглэх гэсэндээ биш нэг ч гэсэн хөх толботон зөв амьдарч улс эх орон маань энх амгалан байгаасай гэж үйлээ чухалчлан буусан нь элхэн.

Зуны дунд сарынтэр өдөр  угаа барих торгон агшин.Улаач хүн бүрийн дахин мэндэлдэг тэр л өдөр аавын талаас эхний буурал залрах байлаа.Үрс нь ойлгох нэгээхэн  хүн байгаагүй ч нөхцөл байдал тийм байх байсан юм байлгүй хэзээ нэгэн цагт бууралаа гээд ирвэл ихэд баяртай уулзалдах нь гарцаагүй биз ээ.Тэр болтол үйлээ хийгээд л хамгаалаал явж байх байлгүй.

Нагац хүргэн ах гээд гэр бүлийнхэнтэйгээ өргөө цагаан гэр барьж өвгөдөө залсан тэр өдөр их л олон гайхалтай зүйлс хөврөн өнөө хүртэл сэтгэлд гэгээн дурсамж болон үлдэж дээ.Хуяг хувцасаа өмсөн хэц хэнгэрэгээ бариад зогсох тэр агшинд ингээд бөө болдог юм байжээ гэх бодогдон яах бол гэсэн догдлол их байлаа.хэхэ

За эхлэх боллоо хэц хэнгэрэгээ дэлдэх цаг.Эхэндээ би гэдэг хүн эв хаваа олж өгөхгүй балбаж гарлаа удалгүй гар өөрийн мэдэлгүй ая дан үүсгэн хөл маань цовхчин эргэлдэж үүлэс дээр хөвж байгаа мэт хөнгөн шингэн болж байгаа нь мэдрэгдэн байв.Гэсэн ч би би-гэрээ л байгаа юм шиг санагдан нэг л өөр хүн болоод  хэцээ дэлдсээр л байв.Биендээ орж байгааг нь мэдрэхгүй нүдсээр байсан ч багшийн буурал буун айлдаад эргээд дэлдэж гарав. Буурал дээдсээ их л удаан хүлээлгэн алдхан биендээ залж байгаа болхоор гомдолтой бууж ирсэн юм.БУУРАЛ ДЭЭДЭС МИНЬ ТА АМГАЛАН МОРИЛЖ БАЙНА УУ гэсээр багш маань мэндэлхэд буусанг нь анзаарав хэхэ түүнээс элбэ шидийн мэт зүйл хүлээсэн надад биеэ чагнаж зүрхээ тандан анзаарлаа ар нуруугаар халуу дүүгэн толгой манран байгаа тодхон байв.Буугаад мордоход нь бороо орж байв.Агаар амьсгалья гэсээр толгойгоо цухуйлгатал том том дусалтай нартай бороо солонго татуулан хаяарсаннь хархад үнэхээр сайхан бүлээн бороо.Улаачийнхаа биеэр уйлуулан их л аргадуулж байж буулаа.Нагац эгч болон дүү уйлаад л буурал  ууртайгаар үгээ айлдаад мордоход би  өөрөө загначив уу гэж бодох шиг.Өөрийнхөө хоолойгоор дугархаар хэн ч тэгж бодох л байх гэсэн ч надаас гарамгүй үг хэл зан байдал болхоор тэгтэл эргэлзсэнгүй.Тэгтэл хүргэн ах бууралыг буухад хоёр сэтэртэй үхэр гэрийн ардруу явах гэж зүтгээд хөөгөөд байхад мөөрөөд зүтгээд байсан гэж ярихад залаалсан буурал учирыг хэлж тайлбарлаж өгөв.
Бууралаа дахин хэдэнтэй ауулган  багшаараа түшүүлэн  өөрийнх нь хоолойгоор нь яриулдаг болгож бодол оюунаа чөлөөлхөөс авхуулаад олон зүйлийг мэдэж авлаа.Тэр үед хуягндаа бага зэрэг дурамжихан санаанд нь нийцүүлж чадаагүйдээ сэтгэл зовинон байсан ч бууралууд үйлээ хийх нь эрхэм байсан болхоор улаачийнхаа сэтгэлийш нөмрөд сууж байна гэж хэлсэнд нь агуу сэтгэл алсын хараа мэдрэгдэнэ.

Хэд хоног бууралаа буулгаж байтал Гэрлийн өргөө ормоор санагдан очлоо.Сэлхэнцэг удган хүмүүстэй уулзаж зөвлөгөө өгөн сууж байв.Дээдсийн өгсөн үүргийг хариуцлагатайгаар хийн олон хүмүүсийн замыг чиглүүлж өгсөн ачит удган билээ.Ачийг нь санаж баярлан явдаг хүний минь нэг яахын аргаггүй мөн болхоор хайртай шүү таньдаа.

  Удаан хугацаанл үзэгдэж харагдаагүй болхоор өргөөнийхнийг хараад хэн хэн нь л баяртай уулзаж боссонд баяр хүргэн байх нь сэтгэлд дотно сайхан.Сэлхэнцэг удгантай уулзан зөвлөгөө аван хээрийн бөөлөнд очиж бөөлөх болов.

Удалгүй дээдсийн(Эзэн богд болон аянгат удган) өмнө зүгрүү хийх үйлийн тов гарч явхаар шийдэв .Энэ удаад бууралаа хээр тааваар нь буулган үйлийг нь хийлгүүлэх андуудтай нь уулзан золгуулж Эзэн богд дээдэстээ хүчин зүтгэх нь чухал байлаа.